Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан. Шөнөдөө 4 хэм дулаан байна. Түр зуурын бороо орж, салхины хурд 4м/с-7м/с.
2013 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв, зүүн зүгийн нутгаар, 2-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд зарим газраар түр зуур секундэд 22-24 метр, 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
эх сурвалж: цаг-агаар.мн