Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж хүүхэд, багачуудын дунд зарласан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд нийт 1200 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн байна. “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” 6-9 нас, “Миний мөрөөдлийн гудамж” 10-13 нас, “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” 14-16 насны хүүхдүүд тус тус хамрагдсан. Эдгээр бүтээлүүдээс дээрх 3 ангилалд 18 хүүхдийн бүтээл шалгарлаа.
Уралдаанд оролцсон бүх хүүхдийн бүтээлээр 2013 оны 6-р сарын 1,2-ний өдрүүдэд Монгол үндэсний түүхийн музейд “Мөрөөдлийн хот” гар зургийн үзэсгэлэн гаргаж байна. Энэхүү уралдаанд идэвихтэй оролцсон бүх хүүхдүүдийг 2013 оны 6 сарын 1-ний 11 цагт хүрэлцэн ирж бэлгээ авахыг урьж байнагэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …