Автомашин дотор байсан хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ.

Энэ тухай мэдээллийг зургадугаар сарын 25-ны өдрийн 20:05 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, иргэн 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ рүү авч явжээ.

Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …