Ч.Ганжавхлан: Эгэлгүй монгол жаалууд экологийн цагдаагийн албан ёсны элч баг боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон.

Тэгвэл энэхүү аянд “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан тэргүүтэй Экологийн цагдаагийн албаны албан ёсны байгаль хамгаалагч “ЭЛЧ” болсон ЭГЭЛГҮЙ МОНГОЛ ЖААЛУУД аяллын баг нэгджээ. Тус аяллын багийнхан өнөөдөр аялалдаа гарлаа.

Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Бүх аймаг сумдуудын экологийн цагдаатай хамтарч ажиллахаар болж экологийн цагдаагийн албан ёсны элч баг боллоо.Эгэлгүй монгол жаалууд нэгдээрэй” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …