Дэлхий дахинд дарсны хомсдол үүсэж эхэлсний зэрэгцээ эрэлт хэрэгцээ нь мөн өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн тухай Америкийн “Morgan Stanley” компаниас мэдээлэлжээ.
2012 онд дарсны эрэлт хэрэгцээ 300 сая хайрцагаар дутуу байсан нь сүүлийн дөчин жилийн ажиглалтын хамгийн өндөр үзүүлэлт байсан бол өнгөрсөн жил дарсны үйлдвэрлэл сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд очсон аж. Дарсны үйлдвэрлэл 2004 онд оргил цэгтээ хүрч бэлэн бүтээгдэхүүн эрэлт хэрэглээнээс 600 сая хайрцагаар давж байжээ. Гэтэл 2004 оноос хойш үргэлж буурсаар байгаа юм байна. Үүний гол шалтгаан нь дарс үйлдвэрлэхэд хамгийн чухал материал болох түүхий эд усан үзэм бусад жимсний гарц муудсантай холбоотой гэнэ.