Иргэд, Эмийн сангаас эмчийн жортой эмийг хөнгөлөлттэй үнээр авна

4059e04aed5b21b4d809c94f00ebb3baМонгол улсын эмийн тухай баримтлах, бодлого дүрмэнд өөрчлөлт орлоо. Тодруулбал,  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлтэй уулзаж эмийн асуудлаар баримтлах бодлого, хууль дүрэмд өөрчиллөө. Тус дүрмэндээ иргэдэд хүчтэй эм тариаг эмчийн жоргүйгээр олгохгүй байхыг  эмийн сангуудад албан тоотоор мэдэгдэж олгохыг хориглож байгаа гэнэ. Мөн  эмчийн жороор хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн тоог нэмэх асуудал хэлэлцэгдсэн бөгөөд шинэ заалтын дагуу  17 эмийн сан нэмэгдэж байгаа юм байна. Эдгээр эмийн сангууд нь эмчийн жортой эмүүдийг хөнгөлөлттэй олгох юм. Манай улсын Нийгмийн даатгалын сан  хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сангуудтай  хамтран гэрээ байгуулж ажилладаг  билээ. Тиймээс ард иргэд эмийн бичсэн жортой эмүүдийг хөнгөлөлттэй үнээр авах бүрэн эрхтэй юм. Одоогоор Нийслэлийн хэмжээнд нийт 80-аад  эмийн сан иргэдэд үйлчилж байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …