Өнөөдөр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”

1450094_10152032051298092_1553302494_nШинэ сар
Шинэ өдөр
Шинэ өглөө. Өнөөдөр бол “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР” буюу 11 сарын 1. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй байдаг. Тиймээс иргэн та бүхэн бидний ирээдүй болсон хүүхэд багачуддаа хайр, энэрлийг түгээж бага гэж чамлалгүйгээр доорхи аянд нэгдэхийг уриалж байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 0-16 насны хүүхэд, зарим эмгэг бүхий насанд хүрэгчдэд мэдээгүйжүүлэг, хагалгааны дараах эрчимт эмчилгээний улсын хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллагын зүгээс энэхүү тасагт дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийн туслалцааг 2014 оны 6-р сарын 1-нд үзүүлэхээр төсөл боловсруулан ажиллаж эхэллсэн юм.
Өнөөдөр Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан Хүүхдийн мэс заслын эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт шинэ амьсгалын аппарат авах төсөлд хувь нэмрээ оруулахыг та бүхэндээ уриалж байна. Ирэх 6/1нд бэлэглэж ашиглалтанд оруулах энэ төхөөрөмж нь 45 сая төгрөгийн үнэтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 28% цугласан амжилттай явж байна. Энэ талаарx дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаст зочлон авна уу, баярлалаа!
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

Xандивын дансны дугаар: 1105039384
Голомт Банк
Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ
Swift code: GLMTMNUB

Япон дах хандивын данс:
Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
Account 0138516, NGO セーブ・インファンツ
Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!
Монголын Үрс эрүүл байг!

index

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …