Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.
д/д | Иргэдийн индэр ажиллах байршил | Ажиллах огноо | Ажиллах цаг |
1 | Сүхбаатарын талбай | 2020.06.30 /Мягмар/ | 12:00-13:00 |
2 | Барилгачдын талбай | 2020.07.01 /Лхагва/ | 12:00-13:00 |
3 | Эрх чөлөөний талбай | 2020.07.02 /Пүрэв/ | 12:00-13:00 |
4 | Улсын их дэлгүүр | 2020.07.03 /Баасан/ | 12:00-13:00 |
Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.