УОК: Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар 700 гаруй иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын XXV ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Мөн хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол энэ сард сард  нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авсан байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …