Өнөөдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

p17runn94nq3rv8pn3p1vmhsn81 Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, ээжүүдэд баяр хүргэлээ.
Өглөөний 9 цагийн байдлаар  нэгдүгээр амаржих газарт нийтдээ 8 хүүхэд шинээр мэндлэсэн бөгөөд 6 сарын 1-ний 02:00 цагт 3 кг охин мэндэлсэн байна. Харин 2-р амаржих газарт 13 хүүхэд шинээр төрсний 8 нь хүү 5 нь охин байлаа. Гуравдугаар амаржих газарт 2 охин  11 хүү төрсөн бөгөөд тэдний 2 ихэр хүүхдүүд байсан юм.
Нийслэлийн удирдалгууд шинээр мэндэлсэн бяцхан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, төрсөн эхчүүдэд баяр хүргэхдээ,  Улаанбаатар хотдоо бүл нэмж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Монголчууд бид хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж билэгшээдэг.  Тиймээс шинээр ирж байгаа хүүхэд бүрийг бид хайрлаж, хүндэтгэн угтдаг уламжлалтай юм. Нийслэл хот хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Та бүхэндээ эрүүл эхнийг хүсэн ерөөе гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …