Танин мэдэхүй: Сарын тэмдэг нь ирдэггүй эмэгтэйчүүд байдаг гэнэ

dangerwomanСарын тэмдэг ирэх нь бүсгүйчүүдийг эмэгтэй хүн гэдгийг нэг ёсондоо илэрхийлж байдаг. Тэгвэл сарын тэмдэг ирдэггүй эмэгтэй байдаг гэдэгт итгэх үү. Үнэндээ сарын тэмдэг гэж юу байдгийг огтхон ч мэддэггүй эмэгтэйчүүд байдгийг эрдэмтэд тогтоожээ. Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн таван хувь нь ийм төрлийн эмэгтэйчүүд байдаг ба тэднийг “Амазонкууд” гэж нэрлэдэг байна.

Эмэгтэйчүүдэд сарын тэмдгээс хамаараад үр тогтох үе, тогтохгүй үе гэж байдаг бол амазонк эмэгтэйчүүд хэзээ ч үр тогтоход бэлэн байдаг гэнэ. Сард нэг удаа тэдний өндгөн эс жирийн эмэгтэйн адил боловсордог. 1936 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нар онцгой бүлгийн генээс ийм төрлийн онцлогтой эмэгтэй хүн бий болдог ба өөрөөр хэлбэл амазонк болж төрдөг. Тэд бэлгийн шинжээрээ яг л эр хүн шиг байдаг бөгөөд тэд хэзээд хурьцахад бэлэн байдаг ажээ. Хамгийн гайхалтай нь эмэгтэй хүн бүрт амазонкийн ген байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Харин маш цөөн тохиолдолд тэр ген идэвхижиж, амазоник болдог байна.

1936 онд Мичиганы их сургууль АНУ-ын 50.000 орчим залуу эмэгтэйчүүдийг судалгаанд оруулахад 1.4 хувь нь амазонк эмэгтэй байжээ. 1960 онд Англи, Швейцарьт уг судалгааг дахин явуулахад 3 хувь болж өссөн байжээ. Харин саяхан Харвардын их сургуулийнхан дахин судалгаа хийхэд 5.6 хувь болтлоо нэмэгдсэн байв. Үүнээс гадна тэрхүү эмэгтэй хүн бүрд байдаг амазонк генийг идэвхжүүлж болдгийг эрдэмтэд нээсэн байна. Энэ нээлт гарсны дараа эмэгтэйчүүд түр ч гэсэн сарын тэмдгээ хаалгах гэж эмнэлэгт хандах болсон гэнэ. Гэвч энэ төрлийн эмчилгээг хоригложээ. Үүний учир нь сүүлийн жилүүдэд эрэгтэй хүүхдийн тоо эрс багассанаас амазонк эмэгтэйчүүдийн тоог нэмэхэд урьдчилан таамаглах аргагүй үр дүн гарч болох талтай хэмээн эрдэмтэд таамаглал дэвшүүлээд байгаа юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …