Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өчигдөр 22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 164 иргэн ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.