УИД-т гарсан галыг цаг алдалгүй унтраасан ОБ-ын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийлэв

 Өнгөрсөн сард УИД-т гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийллээ.

 Энэ үеэр УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжсийг талархлын бичгийн хамт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм.

УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргаж байгаа бэлгийн карт нь “Номин сүлжээ” дэлгүүрийн бүх салбаруудад худалдаалагдаж эхэлсэн бөгөөд бэлгийн картын худалдан авалтын нийт үнийн дүнгийн тодорхой хувийг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-т техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сайн үйлсэд зориулагдах юм гэдгээ онцолллоо.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …