Налайх дүүрэгт“Архигүй орчин” аян зарлагдлаа

Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд архи согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Налайх дүүргийн хэмжээнд “Архигүй орчин” аяныг 21 хоногийн хугацаатай өрнүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын А/292 дугаар захирамж гарлаа.

Тус аяныг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, НМХГ-ын Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс төлөвлөгөөний дагуу хариуцан зохион байгуулах бөгөөд дүүргийн нийт байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм.

Архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, сурталчлах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа ахуйн архидалт болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтран ажиллахыг  Налайх дүүргийн нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …