Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 5, 7-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …