Алтанбулаг боомтоор 215 иргэнийг татан авжээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа.

ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна.

Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар сарын 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүлжээ. Ингэснээр долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа.

Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …