Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн хөндий, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …