Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Долдугаар сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Багабаянд тусгаарлагдсан, долдугаар сарын 12-нд Афганистанаас ирсэн цэргийн зэвсэгт хүчний дайчдын 52-т нь коронавирус илрээгүй бол 10-т нь коронавирус илэрлээ. 

Ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болох 16 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээгээр мөн халдвар илрээгүй. 

Сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүнд давтан шинжилгээ хийхэд нэгэнд нь коронавирус илэрсэн нь шинээр илэрсэн дээрх 13 тохиолдолд багтаж байгаа юм. 

Тандалтаар нэг хүнд шинжилгээг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр ийнхүү 13 хүнд коронавирус илэрлээ” гэсэн юм.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 243, үүнээс эдгэрсэн 204, эмчлэгдэж байгаа 39 хүн байна. 

Дэлхийд 13,214,000 хүн коронавирусийн халдвар авснаас 7.6 сая нь эдгэрч, 574,000 буюу хагас сая илүү хүн нас баржээ. Дэлхийн эдгэрэлтийн байдлыг харьцуулахад манай улсын эдгэрүүлсэн үзүүлэлт 83%-тай байна. Харин дэлхийн дундаж 53 хувьтай байна. Эмчилгээний ийм амжилт бидэнд байгаа ба үүнийгээ батжуулж, бэлтгэлээ сайн хийж, хариуцлагатай байя. Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллага, цагдаа, онцгой, тагнуулын байгууллага сайн ажиллахаас гадна ард иргэд бүрийн анхаарал, дэмжлэг коронавирусийг Монгол Улсад алдахгүй байхад чухал үүрэгтэй гэдгийг сануулъя гэдгийг Д.Нямхүү хэллээ.  

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …