51 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн хоёр дахь нислэг өнөөдөр /2020.07.14/ Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18.20 цагт газардлаа.

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.

Ингэснээр долдугаар сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.
Эхний ээлжид ирсэн 62 энхийг сахиулагчаас 10-ийнх нь сорьцод коронавирус илрээд байгаа билээ.

Санал болгох мэдээ

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.29) 53.1 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал …