Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр  хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна.

Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17.00 цагт, хоёрдахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардах хуваарьтай байна. 

Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаасмэдээллээ.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …