Есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж байна

60d1b6235b3209febig2012 оноос эхэлэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аар хуульчлан баталсанчлан өнөөдөр Монгол орон даяар эл өдрийг тэмдэглэж байна.

Тус өдрийг нээж өглөө 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Чингис хааны талбайд болсон. Харин яг одоо Төрийн туг Есөн хөлт их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж байна.

Өнөөдөр болох үйл ажиллагааны хөтөлбөр:

10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)

10.10 цаг   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)

10.40 цаг    Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)

11.40 цаг    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)

12.30 цагт   Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна

12.40 цаг   Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ

12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)

14.00 цагт   
 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)

17.40 цагт    Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болох юм.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …