Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, Шинэхэн зайрмаг, нийт 6 зайрмагийн түц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Мөн 7-р хороо Шонхор плаза төвийн урд хүнсний ногоо болон самар худалдаалж байсан 2 иргэн, 15-р хороо Москва их дэлгүүрийн урд талбайд ус ундаа худалдаалж байсан 1 иргэний үйл ажиллагааг зогсоож нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажиллалаа.

“Хархорин”, “Барс 1” худалдааны төвийн орчимд ил задгай худалдаа эрхэлсэн зөрчил илрээгүй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …