“10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчиддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.

 НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …