Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид. Афганистанаас 113 дайчин эх орондоо ирснээс 53-аас нь коронавирус илрээд байна. Давтан шинжилгээ хийнэ.

Халдвар илрээгүй тохиолдлуудыг задалж танилцуулбал:

-Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүний сорьцоос коронавирус илрээгүй.

-Эх орон руугаа буцаж байгаа БНХАУ-ын 240 иргэнээс илрээгүй

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочоос илрээгүй.

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүнээс илрээгүй.

-Тандалтын зорилгоор хийсэн 9 сорьцоос илрээгүй. /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс сорьцыг сонгон авсан.

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Үүнээс эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …