ОХУ хилээ нээх тухай албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхаарууллаа

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна.

Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …