Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Яараад яахав дээ аяны хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг газар дээр нь арилгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцох талаар анхааруулан ажиллаж байна.
Мөн зам тээврийн ослын шалтгааны 70-80 хувь нь хурд хэтрүүлснээс үйлдэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг орон нутгийн замд хөдөлгөөнт байдлаар хэмжиж, хурд хэтрүүлсэнээс ямар эрсдэлд өртөж болох талаар жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэгийг өгч ажиллалаа.
Жолооч та цагдаагийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлэгийг тогтож нэг уншиж, нэгийг бодож, хоёрыг тунгаан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.