Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцанг ХБНГУ-ын одонгоор шагнажээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцанг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын Гавьяаны одон “Өргөн тууз алтан од бүхий Гавьяаны Их загалмай одон” – оор шагнажээ.

Шагнал гардуулах ёслол энэ сарын 16-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд боллоо.

Онцгой гавьяа байгуулсан эрхэмд энэхүү шагналыг 1951 оноос хойш гардуулж байгаа аж. Н.Жанцан гавьяат тус шагналыг хүртэж байгаа гадаадын анхны иргэн гэдгийг ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас онцолж байв.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …