Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …