Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийслэлийн Онцгой комиссын даргын энэ сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаалын дагуу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл хотруу чиглэх хандпагатай байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх үндсэн товчооноос гадна нэмэлтээр 6 цэгт 24 цагийн шалгалтын пост ажиллуулж байгаа юм.

Нэмэлт хяналтыг цэгийг  Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгино-Хайрхан дүүрэг Эмээлтийн буюу Шар хөтөлд байгуулан, далба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …