Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.
Өчигдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг татан авсан.

Харин өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө.

 Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …