Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад “Тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …