Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Шүүхээс энэхүү хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компаний үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр болсон байдаг. 

Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Шүүх бүрэлдэхүүн тэднийг хоёр хэрэгт буруутгаж Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жилийн ял оноолоо.

Мөн С.Баяраас 5.5 тэрбум төгрөг, Ч.Даваанямаас 5.7 төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, улсын орлого болохоор шийдвэрлэжээ. 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …