Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, шинээр томоохон хэмжээний хүлэмж олноор барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …