Нийслэлийн аврах 105 дугаар анги шинэ багаж хэрэгсэлтэй боллоо

НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ  багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …