Реппер Orice бусдад зодуулсны улмаас нас баржээ

 “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг  залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдад зодуулсан өдрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч тухайн өдөр түүний гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж үзээгүй юм байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн газраас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Мөн цахим орчинд талийгаачийг хөл алдаж өөрөө өндрөөс унасан мэтээр мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл гэдгийг ар гэрийнхэн нь илэрхийлсэн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …