Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдааг 1700 болгон нэмэгдүүлжээ

Нийслэлийн ИТХ  2014 оноос эхлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон нийтийн цагдааг ажиллуулж, гарах зардлыг шийдвэрлэж ирсэн. Жилд дунджаар 200 гаран олон нийтийн цагдаа ажилладаг бол энэ жил Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдааг 1700 болгон нэмэгдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1100 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байна.  Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо нэмэгдэж, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд ахиц гарч замын хөдөлгөөний аюулгүй байдал, ачаалал тодорхой хэмжээгээр буурсан НЦУГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай хэлж байлаа.  

СБД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаад  гурван сар болж байгаа Одбаяр бүрэн дунд боловсролтой, 20 настай. Өмнө нь тогтмол ажиллах ажлын байр ховор, заримдаа барилгын цагийн ажил хийдэг байсан гэнэ. Одоо бол иргэдэд хууль сурталчилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байгаа гэдгээ хэллээ. Тэрээр хоёр жил олон нийтийн цагдаагаар ажиллаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байгаа ажээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …