Д.Сарангэрэл: Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра-г хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ: Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудад уялдуулан тодорхойлж уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  бодлого, үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана.  Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “Ковид 19”-өөс шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд  хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …