Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дааданхүүгийн Батбаатарыг томиллоо.
Ажил хүлээлцэх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны нэгжийн удирдлагууд оролцов.
Д.Батбаатар 1964 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан.
- 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль
- 1986 онд Монгол Улсын их сургууль
- 2020 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн.
Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх
- 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч
- 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх
- 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн
- 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш
- 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
- 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга
- 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
- 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал
- 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
- 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч
- 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал
- 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж ирсэн
төрийн албаны баялаг туршлагатай.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам