Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас есдүгээр  сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Энэ цаг үед бага ангийн сурагчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийн зурагт хуудсыг сурагчийн дэвтрийн хавтасны эхний хуудсанд хэвлэж, сурагчдын гар дээр хүргэхэд бэлэн болголоо.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг бүтээх санаачилгыг  Боловсрол, шинжлэх ухааны яам гаргаж, “Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв”(WASH Action) төрийн бус байгууллага, НҮБ-ын хүүхдийн сангаас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж хамтран оролцсон бөгөөд “Улаанбаатар принт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчийн дэвтэртээ хэвлэн хамтран ажилласан байна. Уг дэвтрийг бага насны хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж хөх, ногоон, улбар шар, цагаан өнгийн хавтастай хэвлэжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …