Энгийн паспорттой иргэдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 06-нд Бүгд Найрамдах Перу Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гуидо Октавио Торо Корнехотой уулзав.

Элчин сайд нар энгийн паспорт бүхий иргэдийг визний шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед албажуулах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, хоёр талын бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг дэмжих зорилгоор Худалдаа аж үйлдвэрийн тахимуудыг холбож өгөх зэрэг асуудалаар санал солилцов.

Уулзалтын эцэст Элчин сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай хамтран ажиллахаар тохиролцов.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …