ОУХМ Б. Болдбаатар МҮОХ-ны Алтан-Очир одон хүртлээ

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатарыг хүлээн авч уулзан, МҮОХ-ны Алтан-Очир одон гардууллаа.

Өдгөө 54 настай ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатар нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040км замыг 34 хоногийн хугацаанд амжилттай туулж, олон түмэн бахархсан билээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган дурдахдаа “Цар тахлын үед тэсвэр тэвчээр гарган хол замыг туулж, тамирчид төдийгүй, ард иргэдийн бадраасанд талархал илэрхийлье” хэмээн хүндэтгэл үзүүлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …