А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр“Наймдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

Наймдугаар сарын 11-ны өдөр Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 73, 20 настай хоёр эмэгтэй, Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …