Онгоцонд төрсөн ихэр охидод Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээх нэр хайрлажээ

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт  өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсон билээ.

Ихэр охид маань Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төрсөн юм. Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна.

МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд НАСАН ТУРШДАА үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа.

Ихэр охины ээж Д.Болортуяа “Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. Охиддоо Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр  нэр хайрласан” гэлээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …