Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байна

81930-1940 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн “Цагаатгалын тухай хууль”-ийн хугацааг сунгах, нөхөн олговрыг яаралтай олгохыг Төр засгаас хүсэж байгаагаа уламжлан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд намрын чуулганд хэлэлцүүлэх “Цагаатгалын тухай хууль”-ыг яаралтай авч хэлэлцэн, дуусгавар болсон нөхөн олговрын хугацааг сунгуулах, ямар ч эрх зүйн акт бичиг баримтгүйгээр устгагдсан хэлмэгдэгсдийн бичиг баримтыг шинээр бүрдүүлж ар гэрийнхэнд нь тусламж үзүүлэх хэрэгтэй байгааг хэлж байв.

Одоогийн байдлаар хэлмэгдэгсдийн үр хүүхэд болох 918 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд тэд төр засгаас орон сууц эсвэл түүнтэй тэнцэхүйц мөнгөн олговор авах хүсэлтэй байгаа аж. Мөн 1998 оны хуулиар хэлмэгдэгсдийг цагаатгах нэрийдлээр “үр хүүхдүүдийнх нь дунд сая төгрөг өгч хувааж ав гэсэн нь нүд хуурсан хэрэг болсон. Тиймээс одоо өргөн баригдах гэж буй хуульд нөхөн олговрын хэмжээг нарын зааж. нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцлож байлаа.

index

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …