Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээж “Эхийн алдар” одон хүртсэн бөгөөд “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээж тус тус хүртсэн билээ.
Тэгвэл энэ үеэр МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон хүртжээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.