“Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.

Тэгвэл наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Харин өчигдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …