О.Энхзаяа: ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …