Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөө орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.
Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш буюу 08 дугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.