ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр”Наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Коронавирус илрээгүй шинжилгээ:
Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн
Тандалтын таван хүний анхны сорьц
Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ
Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ
Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан”гэж мэдэгдлээ.