Увс аймагт “Соёлыг түгээе” аян зохион байгуулагдана

  Увс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Сум, байгууллагуудын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг чадавхжуулах сургалт, туршлага солилцох зөвлөлдөх уулзалт” 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Мөн үеэр МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны “Соёлыг түгээгч” МУСТА, Beatbox-Өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, ХӨСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин, дуучин С.Гантогоо нар Увс аймагт ажиллана.

          Дээрх өдрүүдэд МЭХ-ны санаачилсан “Соёлыг түгээе” арга хэмжээ, мөн “Хархираан хатад” холбооноос санаачилсан “Өв тээгч эмэгтэйчүүд” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Та бүхэн Увс Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Мөнхзулын 92025070 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Зохион байгуулагдах газар – Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн Их танхимд

Мэдээлэл авах утас: 92025070, 99883307

Санал болгох мэдээ

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …